Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тэмдэглэж байна

Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдалд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан "Шангри Ла" зочид буудалд болж байна.

Хүндэтгэлийн хуралдааны эхэндМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол монголчуудын түүхэн сонголт, монголчууд бүх нийтээр оролцсон анхны ардчилсан чөлөөт сонголт байсан" гэдгийг онцлоод, "Монголын ардчилал бол Монголын ард түмний нэг удаагийн сонголт биш" гэдгийг тэмдэглэлээ.

Үүний дараа анхны сонгуулийн талаарх баримтат киног хурлын зочдод сонирхууллаа. Хүндэтгэлийн хуралдаандНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадны хүндтэй зочид хүрэлцэн ирж, оролцож байна.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан даргалж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баримтат киног толилуулсны дараа хурлын зочид, төлөөлөгчдөд илтгэл тавилаа.

Үүний дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг Бан Ги Мүний улс төрийн орлогч Жефри Фелтман уншиж, танилцуулаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ