Дарханы БСГ-ын дарга Б.Ганчулуун согтуугаар жолоочоо зодож танхайрсан нь үнэн үү?

Манай редакцид Дархан хотоос нэгэн иргэний гомдол ирлээ. Уг гомдол нь Дарханы БСГ-ын дарга Б.Ганчулуунтай холбоотой асуудал аж. Ингээд төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэхэд сургамж болгох үүднээс Дархан хотын иргэн Т.Ганбатын гомдлыг доор сийрүүлэн толилуулж байна:

“Б. Ганчулуун Дарханы БСГ-ын даргаар 2015 оны 2-р сард ажилд ороод БCГ-ын жолооч намайг 2015 оны 2-р сарын 24-нд ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан юм. Би шүүхэд гомдол хүсэлт гарган, шүүх авч хэлэлцээд үндэслэлгүйгээр халсан нь тогтоогдож, би ажилдаа буцан орох гэтэл ажилд авалгүй хоёр сар болсон. Ингээд би ахиж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандаж албадангаар 2015 оны 7-р сарын 9-нд ажилдаа эргэн орсон юм. Гэтэл 7-р сарын 22-нд гэртээ амарч байх үед оройн 22 цагийн орчим над руу утасдаж, 2б байрны гадаа хүрээд ир гэхээр нь би гарах гээд хувцаслаж байтал гаднаас зээ хүү мааньорж ирээд: “Өвөө таны ажлын машиныг 3 согтуу хүн барьж яваад машин мөргөчихөөд бөөн хэл ам болж байгаад яваад өгсөн” гэсээр орж ирсэн. Би яваад очтол 2б байрны гадаа машинаа орхисон байсан тул би утасдтал “Парис зоогийн газар байна хүрээд ир” гэсэн. Намайг яваад очиход хоёр хүнтэй гурвуулаа архи уугаад согтуу сууж байсан. Намайг ортол “Яасан удаан ирдэг пизда,лалар ,новш вэ. Тиим хоншоортой юм бол ганц юм аваад өг” гэхээр нь “Би чамд авч өгөх албагүй” гэтэл салаавч өгөөд: “Би чамайг 8-р сарын 22-нд ажлаас хална, чи харж байгаарай” гээд тэр эхнэрээ дуудаж,эхнэр нь ирээд миний хоёр гарыг барьж байхад шанаа руу маань цохисноо таксинд суугаад яваад өгсөн. Би цагдаа дуудаж, хамт гэрт нь очиход тэр гэртээ байхгүй байсан. Маргааш нь би цагдаад өргөдөл бичиж өгсөн, одоогоор шалгагдаж байгаа. Дарга гэсэн нэр сүрээр далайлган, бараг эцэг шигээ настай хүнийг зодсон явдалд би гомдолтой байна ” гэжээ.

Эндээс харахад, манай зарим нэгэн залуус албан тушаалын бараа харангуут ааш авир нь илт эвдэрч, дээрэлхүү, ойворгон байдлаар асуудалд ханддаг болж байгаагийн тод жишээ гэж болохоор.

Иймэрхүү ёс суртахууны доголдолтой төрийн албан хаагчдаа дээд шатны удирдлагууд нь анхааралдаа авч, зохих хариуцлагыг цаг тухай бүрд нь тооцоод явчихвал төр цэвэршихийн эхлэл болох буй заа!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ