Дуучин Т.Ариунаа хог түүх аянд нэгдэв


Фэйсбүүк хэрэглэгч хэсэг залуус нэгдэн хог түүх "Hog bucket challenge" аяныг эхлүүлээд байгаа. Энэхүү аянд зургаан настай Тэнгис хүү оролцож, нөлөө бүхий хүмүүсийг дуудсан. Түүнээс хойш урлаг соёлын одод, УИХ-ын гишүүд, компанийн захирлуудыг энэхүү аянд дуудаж нэгдүүлж байгаа юм. Харин саяхан ТВ8 телевизийн захирал С.Отгонмөнх аянд дуучин Т.Ариунааг дуудлаа. Дуучин Т.Ариунаагийн хувьд хөдөө орон нутгаар явж байсан бөгөөд өчигдөрхөн нийслэлд иржээ. Гэхдээ энэхүү аянд нэгдэж, хог түүнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ