Кёкүтэнхо Н.Цэвэгням эх орондоо ирлээ

Японы мэргэжлийн Сүмо бөхийн дэвжээнд 23-н жил хүч үзэн Сүмо бөхийн түүхэн амжилтын эзэн болсон Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням Нагоя башёгийн дараа зодог тайлсан. Тэгвэл тэрээр эх орондоо гэр бүлийн хамтаар ирсэн байна. Түүнийг хамтран зүтгэгч нь болж явсан Д.Батбаяр угтан авчээ. 1950 оноос хойш сумогийн түүхэнд 40 гарсан насандаа дээд зиндаанд ингэж барилдаж, түүхэн амжилт тогтоож, дээд зиндаанд түрүүлж, Монгол бөхчүүдээс ганцаараа алдарт аварга Таканоханаг давж явсан Н.Цэвэгням сүмод гайхамшгийг бүтээсэн алдарт бөх билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ