Г.Буяндорж, С.Баттулга нар давж заалдана

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний ах Г.Дамдиндорж, Д.Батжаргал, сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал өчигдөр болж, хуралдаанаар Г.Буяндоржид 3 жил 3 сарын хорих ял, н.Батжаргал, Г.Дамдиндорж нарт 3 сар 10 хоногийн хорих ял оноох, сэтгүүлч С.Баттулгыг 9 сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан юм. Тэгвэл Г.Буяндорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ. Тэрбээр анхан шатны шүүхээс шүүхийн тогтоолоо хүлээн авснаас 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах юм. Шүүх гомдлыг хүлээн авч, шүүгчийг томилсоноор шүүгч 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм. Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутган ялласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ