Баатарлаг хүү А.Цэрэнтогтох хөл дээрээ бослоо


Өнгөрсөн сарын 12-нд Налайх дүүрэгт газ дэлбэрсний улмаас нэг айлын хоёр хүү гэртэйгээ шатаж, 16 настай ах нь 8-хан сартайгаа дүүгээ аврах гэж дүрэлзсэн улаан галруу ороод биеийнхээ 80 хувь гүн түлэгдэлт авсан билээ.Улмаар А.Цэрэнтогтох хүүг Монголд эмчлэх боломжгүй хэмээн БНСУ-ыг зорьсон билээ. 2015-07-27 нд Цэрэнтогтох хүү маань Солонгосын Хангасү эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагруу шилжлээ.2015-07-13нд хүүгийн баруун гуянаас 2 мөр,тохой,хөлийн шагай зэрэг биеийн нугалардаг хэсэгт арьс авч нөхсөн ба 2 гар хөлийн хэсэгт хиймэл арьс нөхөх хагалгаанд орсон.Хагалгаа амжилттай болж өдөр ирэх тусам хүүгийн биеийн байдал сайжирсаар хөл дээрээ зогсож алхаж эхэлсэн байна.Нуруу цээжийг нь хагалгаа хийлгүйгээр өөрөөр нь нөхөн төлжүүлэх эмчилгээ хийгдэж байна. Анх эмнэлгийн зүгээс хүүгйн эмчилгээний зардал 200 сая вон гэж байсанч хүүгийн биеийн байдал санасаныг бодвол хурдан сайжирч байгаа болохоор150 сая вон болсон гэдгийг мэдэгдлээ.Одоогоор төлбөр нь бүрэн гүйцээгүй 70 % тай байна.Иймд монголын ард түмэн та бүхнээсээ Цэрэнтогтох хүүд дахин хандивын гараа сунгаж туслалцаа үзүүлээч гэж хүсч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ