Талийгаач охины сүүлд суусан таксины жолоочийг хайж байна


Үндэсний их баяр наадмын үер буюу энэ сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа эргэж ирээгүй тул харсан хүн холбоо барина уу” гэх мэдээлэл, охины зурагтай хамт цахим сүлжээгээр нийтлэгдэж байсан. Тэгвэл охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 17-ны өдөр гал тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон юм. Гэвч ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, байцаалтын явцад охины хамгийн сүүлд суусан таксины жолоочийг хайж эхэлжээ. Алга болсон өдөр нь ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, тусламж өгсөн боловч 72 цагийн дараагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлнэ гэсэн хариу өгсөн байдаг. Хэрэв алга болсон даруйд эрлээ эхлүүлсэн бол охиныг нь амьд олох боломжтой байсан гэж талийгаач охины аав ихэд гомдолтой байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ