Шавьжинд хазуулж нас барсан гэх хэрэгт шинжээчдийн баг томиллоо

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гурван иргэн шавьжинд хазуулсанаас нэг иргэн нь нас барсан гэх мэдээлэл олон нийтийг цочирдуулаад байна. Харин хоёр иргэнийх нь бие нь тааруу эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Хадтай ширээ” гэдэг газарт А гэгч нь хүзүүгээ хорхойд хазуулж битүү хавантай Сүхбаатар аймагт ирсэн.Ингээд аймгаас онгоцоор Улаанбаатар хотод ирж, түргэнээр гэмтлийн эмнэлэгт очоод нас барсан. Үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн. Хариу нь 21 хоногийн дараа гарна. Эрдэнэцагаан сум руу шинжилгээний баг томилсон” гэсэн юм.
Мөн НЭМГ-аас гаргасан сэрэмжлүүлэгтээ нэг иргэн нас барсан талаар мэдээлсэн. Харин энэ талаараа “Бид ажлын хариуцлага алдсан байна. Зөвлөмж гаргах гэж байгаад ташаа мэдээлэл оруулсан. Нас барсан иргэн шавьжинд хазуулсан нь үнэн боловч яг шавьжнаас болсон эсэх нь тодорхойгүй байна. Шинжилгээний хариу гарахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэх тайлбарыг өгч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ