Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг даваа гаригт шүүнэ


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг ирэх даваа гаригт буюу ирэх сарын 3-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд шүүнэ. Түүний хэргийг шүүгч Х.Идэрт хуваарилаад байгаа юм. Хурал 10.00 цагт эхэлнэ. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ