Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулжээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 30-нд болж, хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхнарийвчилсан төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат энэхүү асуудлыг танилцуулахдаа, Улаанбаатар хот нь төсвийн болон хэрэглээний бүх төрлийн ухаалаг шийдлийг дэмжин хэрэгцээнээс илүү төлөвлөлтгүй, илүү зардалгүй, ухаалагхүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн засгийн эрч хүчтэй хот болохоор зорьж нарийвчилсан төлөвлөгөөний төслийг боловсруулсан гэж онцлов. Төлөвлөгөөний төслийг боловсруулахдаанийслэлийн 9 дүүрэг, нутгийн захиргааны байгууллагууд болон яамд, төрийн захиргааны төв байгууллагуудаас анхан шатны санал авч нэгтгэжээ.
Эдгээрээс2016-2020 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг гаргажнийт 167 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 300 гаруй төслийн санал ирүүлснээс хотын хөгжлийн стратеги, бодлогын хүрээнд эрэмбэлэн боловсруулж хоёр зуу орчим дэд төсөл бүхий хөрөнгө оруулалтын 78 багц төсөл, арга хэмжээг нэгтгэн танилцуулж байгаа юм байна.
ИнгэснээрУлаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлвөлөөг хэрхэнхэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө бэлэн болж байна гэсэн үг юм.Төлөвлөгөөний төслийгболовсруулахад ЖАЙКА Олон Улсын байгууллагын зөвлөх дэмжлэг үзүүлсэн бөгөөд төлөвлөгөөг дүүрэг тус бүрээр нь гаргаж байгаагаас гадна, хэрэгжүүлэх оны дараалал, салбараар нь гэх мэтээр нарийвчлан гаргажээ.Тодруулбал Нийгмийн хангамж үйлчилгээний чиглэлээр, ”Хороо бүрт цэцэрлэг” төслийн хүрээнд 2020 он хүртэл нийт 5’740 ор бүхий 50 цэцэрлэгийн барилга, “Хороо бүрт сургууль” төслийн хүрээнднийт 17’260 суудал бүхий 29 сургуулийн барилга, “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор” төслийн хүрээнд тус бүр 120 ор, 180 суудал бүхий 88 цогцолборын барилга, ”хүүхдийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээндтус бүр 100 ортой 3 эмнэлгийн барилга , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хөгжүүлэх төв байгуулах төслийн хүрээндтус бүр 90 ортой төвийн 7 барилга гэх мэт ажлуудыг эрэмблэн тусгасан байгаа бол, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл – 21,гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 71’290 айлын орон сууц, “Эко парк” байгуулах төслийн хүрээнд7 хогийн үйлдвэр, Газар шинэчлэн зохион байгуулалтын төслийн хүрээнд10’150 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоно гэх мэтээр нарийвчлан тусгажээ.
Эдгээр төсөл арга хэмжээний саналыг нийслэлээс холбогдох салбарын яамдад хүргүүлж, Засгийн газарт өргөн барих юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ