Тарагтай боорцог хийцгээее


Тарагтай боорцог
Орц:250 мл тараг
-зөөхий 3 а/х,
-өндөг 1ш
-гурил 400-500гр
-элсэн чихэр 60 гр(өөрсдийн амтаар нэмж болно)
-ургамалын тос 2 а/х,
-давс,сода тус бүр тал ц/х
Тараг дээрээ бүх орцоо хийж хутгаад дээр нь гурилаа бага багаар хийж гарт наалдахааргүй зуурмаг болгоно.(шаардлагатай хэмжээгээр хуурай гурил нэмж өгнө)
Зуурмагаа сайтар нухаад 0,5мм орчим зузаан элдэж,2 хуруу орчим өргөн 13-15 см урттай зүсэж хуваана.Түүнийхээ голоор зүсэлт хийж өгнө.
Голд нь зүсэлт хийж гаргасан нүхээр нэг үзүүрийг дотогшоо,нөгөө талыг нь гадагш гаргаж ирэх маягаар эргүүлж өгнө.
Ингээд тосоо сайтар халаасны дараа галаа дундаж болгоод 2 талаар нь шаргалттал шарна.Бэлэн болсон боорцог дээрээ элсэн чихрийн нунтаг цацаж өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ