Улаанбаатарт 25 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно.

2015 оны 08 дугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруунаас бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ