Ээлжит бус чуулган МАН-гүйгээр хуралдана

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааныг нээж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ.
Тэрээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдыг огцруулах, чөлөөлөх асуудлын хувьд хуулийнхаа дагуу хувьд явж байгаа.
Би танхимын сайд нартайгаа уулзсан. Сайд нарыг огцруулах асуудал нэгэнт улс төрийн намын шийдвэр гарсан учраас үйл ажиллагаа нь процессын дагуу үргэлжлээд явж байна гэж хэлсэн тул энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалт харгалзахгүйгээр өргөн барьсан тохиолдолд авч хэлэлцэнэ” гэв.
Мөн 14 хоногийн хугацаанд хэлэлцэх асуудлаар хуралдаандаа идэвхтэй оролцохыг санууллаа. Чуулганы хуралдаанд 41 гишүүн хүрэлцэн ирсэн тул ээлжит бус чуулганы хуралдааныг нээв.
Чуулганы нээлтэд Ардчилсан намаас28 гишүүн, "Шударга ёс" эвслийн бүлгээс долоон гишүүн, мөн гурван бие даагч гишүүн оролцлоо. Харин МАН-аас нэг ч гишүүн суусангүй. Тиймээс ээлжит бус чуулганы хуралдааныг сөрөг хүчингүйгээр эхэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ