Ронда Роузи 34 секундэд хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа

UFC 190 тулааны энэ зуны нэгэн гайхалтай тулаан өчигдөр боллоо. Тус тэмцээнд 11 тулаанд нэг ч удаа ялагдаж үзээгүй Ронда Роузи болон Бразилын тулаанч Бета Коррея нарын хооронд өрсөлдсөн юм.

Гэвч тулаанд Америкийн тулаанч Ронда Роузи эхний үеийн 34 дэхь секундэд өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулж ялалт байгуулжээ. Тэрбээр 12 тулаан хийж бүгдэд нь ялсан бөгөөд найм дахь удаа хүнд цохилтонд өрсөлдөгчөө оруулсан эмэгтэй тулаанч болсон бөгөөд UFC 190 тулааны бүсээ дахин хамгаалсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ