Террористын төрөл төрөгсөд амиа алджээ

Дэлхийн түүхэнд зартай алан хядагч болж үлдсэн Осама бин Ладены ойрын хамаатнууд амиа алдсан тухай мэдээлэл олон улсад түгж байна.
Америкийн тусгай албаны цэргүүдийн буудан устгасан Осама бин Ладены хамаатнууд болох хойд ээж Ража Хашим, охин дүү Сана бен Ладен болон түүний нөхөр Зухаир Хашим нарын зорчиж явсан хувийн онгоц Британийн “Blackbushe” нисэх буудлын ойролцоо осолдсоныг албаныхан баталсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлсэн юм.
Онгоц Ладены гэр бүлийнхнийSalem Aviation компанид бүртгэлтэй бөгөөд Осама бин Ладены ах Салем бин Ладены нэрээр нэрлэгдсэн байв.
Газардах үедээ ямар нэгэн тодорхойгүй шалтгааны улмаас онгоц жолоодлогоо алдаж буудлын хашааг цөмлөн машины зогсоолд орж ирэн дэлбэрсэн аж.
Тэд бүгд Саудын Арабын иргэд бөгөөд1994 онд тус улс Осама бин Ладеныг иргэншлээсээ албан ёсоор хассаны дараа түүнээс татгалзан холбоогоо тасалсан юм.
Хэвлэлүүдээр магадгүй энэ ослыг учир шалтгаантай, санаатайгаар төлөвлөгдсөн хэмээн бичиж байгаа боловч албаныхны зүгээс няцааж осол ямар нэгэн халдлагатай холбоогүй хэмээж байгаа юм.
Осама бин Ладены хойд ээж болон түүний төрөл төрөгсдийг нэг бус удаа гэмт этгээдүүд амь насанд хүрэхээр заналхийлж байжээ.
2014 онд л гэхэд тэдний гэр бүлийнхэн оршин суудаг байшингийн хаягийг олон нийтийн сүлжээгээр цацаж өс хонзон авахыг уриалж байсан, хувийн онгоцонд нь бөмбөг байрлуулна хэмээн заналхийлж байсан аж. Тэгвэл онгоцны осол болсны дараахан олон нийтийн сүлжээгээр "болох ёстой юм боллоо, хүүхдийнх нь хийсэн үйлийн үр төрөл төрөгсдөд нь ирлээ" гэх мэтээр таагүй хандлагатай зүйл ихээр бичиж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ