Шүүх хуралд Н.Алтанхуягийг оролцуулахаар болж хойшлов

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд эхэлсэн боловч 14 хоногийн хугацаатай буюу энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшиллоо.

Учир нь дараагийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Налайхын нүүрсний уурхайн удирдлагуудыг гэрчээр оролцуулах, шинжээчдийн багийг оролцуулах хүсэлт гаргаснаар ийнхүү хойшилсон байна.

Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутгаж буй. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэмээн түүний талаар АТГ-аас мэдээлж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ