Гандантэгчинлэн хурал зарлав

Гандантэгчинлэн хийдийнхэн хэвлэлийнхэнд зориулан хурал хийхээр зар түгээжээ. Тус хийдийн лам хуврагууд энэ долоо хоногийн бямба, нямд Хүй долоон худагт болох Хүрээ цам, Даншиг наадмын үеэр зохион байгуулах бурхан шашны зан үйлийн талаар мэдээлэл өгөх юм байна.
Даншиг наадамд Монголын таван хутагт хувилгаад оролцохоос гадна Буриад, Тува, Халимаг улсаас хамба лам нар уригдан ирж, сүсэгтэн олонд ном хурж ерөөл айлдах ажээ. Шашин төрийн их наадам Даншигийг дахин сэргээх санаачлагыг Гандантэгчинлэн болон бусад хориод сүм хийдээс гаргасан бөгөөд энэ наадамд хамгийн их үүрэг рольтой оролцох юм.
Наймдугаар сарын 8-ны өглөө 06.00 цагаас лам нар сүсэгтэн олонд зориулан ном хурах төдийгүй ном хаялцах, унзад хоолойн болон балин урлах урлагаар тэмцээн зохиох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ