Б.Эрдэнэцэцэг илүү байж чаджээ

"UBS" телевизээс зохион байгуулдаг "Universe Best Songs-2013" наадмын шилдэг оролцогчоор 057 хувийн дугаартай Баярсайханы Эрдэнэцэцэг тодорлоо. Шилдэг 16 оролцогчийн гала тоглолтын дараа шүүгчид шийдвэрээ эрс өөрчилсөн гэнэ. Учир нь ялагч Б.Эрдэнэцэцэг тэдний түрүүлнэ гэж бодож байсан оролцогчдоос илүү дуулж чаджээ. Мөн гуравдугаар байрыг хоёр хүнд олгосон юм. Тухайлбал, 720 хувийн дугаартай, Хас банкны ажилтан Батсуурийн Очирбат, 394 хувийн дугаартай Ан Жи Хёны Дөлгөөн нар тус бүр 2 сая төгрөг, БНСУ-ын их сургуульд зургаан сар суралцах эрхээр шагнууллаа.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ