Чингис хаан, Сталин нарыг нэрлэжээ

Алдарт "Тime" сэтгүүл дэлхийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн баян 10 хүмүүсийг нэрлэсэн нь олон хүний сонирхлыг татаж байна. Тиймээс "ТОП10" булангийнхаа энэ удаагийн дугаарт олон мянган эрдэмтэн, түүхчдийн ярилцлага, судалгааг эх сурвалж болгож тодруулсан гэгдэх бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн баян 10 хүний жагсаалтыг хүргэж байна. Энэхүү жагсаалтад Эзэн Чингис хаан болон Монгол угсааны Моголын эзэнт гүрний хаан багтсаныг дурдах хэрэгтэй.

Чингис хаан: 1162-1227
Улс: Монголын эзэнт гүрэн
Эд хөрөнгө: Маш өргөн уудам газар нутаг, өөр онцлох зүйлгүй
Дэлхийн түүхэнд хамгийн агуу эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан Чингис хаан эргэлзээгүйгээр энэ жагсаалтад орох бизээ. Тиймээс ч Time.com манай эзэн богд Чингис хааныг түүхэн дэх хамгийн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрнийг байгуулсан тул яах аргагүй баян чинээлгээрээ ийн нэрлэгдэнэ хэмээн тооцсон байна. Хэдий тийм ч эрдэмтэд Чингис хааныг эд хөрөнгө хураадаггүй байсныг нотолсон байна.
Чингис хаан өөртөө болон гэр бүлдээ зориулж нэг ч сүм, бунхан, байшин бариулаагүй цөөн хаадын нэгболовч түүхийн хуудсанд хамгийн агуу бүхнийг бүтээж чадсан билээ.

Билл Гейтс: 1995-одоог хүртэл
Улс: АНУ
Эд хөрөнгө: 78.9 тэрбум доллар
Өдгөө амьдарч буй дэлхийн хамгийн баян хүний хувьд Билл Гейтсийн хөрөнгийн хэмжээг тогтооход харьцангуй амар байсан хэмээн судалгааны багийнхан дүгнэжээ. Тэрээр 78.9 тэрбум долларын хөрөнгөтэй. Дэлхийн хоёр дахь баян хүн түүнээс 8 тэрбумаар бага хөрөнгөтэй аж.
8. Алан Руфус: 1040-1093
Улс: Англи
Эд хөрөнгө: 194 тэрбум доллар
Байлдан дагуулагч Уильямын зээ дүү Алан Руфус буюу улаан үст Алан Нормандыг эзлэхэд хамт явжээ. Түүнийг 11 мянган фунт стерлингтэй өнгөрсөн хэмээн үздэг. Үүнийг нь өнөө цагийн ханшаар долларт шилжүүлбэл 194 тэрбумд хүрэх юм.
Жон Д.Рокфеллер: 1839-1937
Улс: АНУ
Эд хөрөнгө: 341 тэрбум доллар
Рокфеллер 1863 оноос газрын тосны салбарт хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд 1880 он гэхэд "Стандарт ойл" компаниа цэцэглүүлсэн байлаа. 1918 оны орлогын татварын мэдээллээс харахад тэрээр 1.5 тэрбум долларын хөрөнгөтэй байв. Энэ нь тухайн үед АНУ-ын эдийн засгийн гаралтын 2 хувьтай тэнцэж байжээ. Энэхүү их хэмжээний хөрөнгийг нь өнөөгийн ханшаар бодвол 341 тэрбум долларт хүрэх юм.
Эндрью Карнеги: 1835-1919
Улс: АНУ
Эд хөрөнгө: 372 тэрбум доллар
Рокфеллер Америкийн бүхий л хэвлэлүүдийг эрх мэдэлдээ авсан бол Эндрью Карнеги Америкийн түүхэн дэх хамгийн баян хүнээр тодорсон. Тэрээр 1901 онд "U.S.Steel" компаниа ЖиПи Морганд 480 сая доллараар худалдаж байж. Энэ нь тухайн үед АНУ-ын ДНБ-ний 2.1 хувьтай тэнцэж байсан бөгөөд одоогийнхоор бол 372 тэрбум доллар юм.

Иосиф Сталин: 1878-1953
Улс: ЗХУ
Эд хөрөнгө: Дэлхийн ДНБ-ний 9.6 хувийг эзэлдэг үндэстнийг бүхлээр нь хянадаг байсан
Дэлхийн хамгийн том эдийн засагтай орны дарангуйлагч байна гээд төсөөл. Сталины эд хөрөнгийг ЗХУ-аас салгах боломжгүй нь ЗХУ-ын эд баялаг түүнийх байсан гэсэнтэй ижил сонсогдоно. Сталиныг нас барахаас 3 жилийн өмнө ЗХУ дэлхийн ДНБ-ний 9.5 хувийг үйлдвэрлэж байв. Энэ нь өнөөгийн ханшаар 7.5 триллион доллар юм.
I Акбар хаан: 1542-1605
Улс: Энэтхэг
Эд хөрөнгө: Дэлхийн ДНБ-ний 25 хувийг эзэлдэг үндэстнийг захирдаг байв
Моголын эзэнт гүрний агуу байлдан дагуулагчдын нэг Акбар дэлхийн томоохон гүрнийг олон жил захирсан. Түүний эрт үеийн эд хөрөнгийг өнөөгийн Их Британийн хатан хаан Элизабетийнхаас ч илүү байсан гэжээ.
Шэньзонг : 1048-1085
Улс: Хятад
Эд хөрөнгө: Дэлхийн ДНБ-ний 25-30 хувийг эзэлдэг үндэстнийг бүхэлд нь хянадаг байсан
960-1279 онд оршин байсан Хятадын Сүн гүрэн нь бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эдийн засагтай улс. Энэхүү эдийн засгийн амжилтыг татварын бодлого, технологийн шинэчлэлийг өргөнөөр хэрэгжүүлж ирсэн Шэньзоний амжилт гэдэг.
Август Цезарь: МЭӨ 63- МЭ 14
Улс: Ром
Эд хөрөнгө: 4.6 триллион доллар
Цезарийн хувийн хөрөнгө улсынхаа эдийн засгийн 20 хувьтай тэцэж байсан гэдэг. Өнөөгийн ханшаар бол 4.6 их наяд доллар юм.
Манса Муса: 1280-1337
Улс: Мали
Эд хөрөнгө: Энэ дэлхий дээрх хэний ч төсөөлөмгүй баян хэмээн дүрсэлжээ
Баруун Африкийн Тимбуктугийн хаан Манса Муса дэлхийн бүх цаг үеийн хамгийн баян хүн. Түүний хэр их баяныг тогтоосон нь үгүй. Гэвч дэлхийн төсөөлшгүй баян хүн гэдэг дээр судлаачид санал нэгджээ. Манса Муса 40 мянган харваач багтсан 200 мянган цэргийн армитай байсан гэдэг. Түүнчлэн олон зуун кг алтаа хэдэн арван тэмээнд ачиж аялдаг байсан гэлцдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ