Люмино хамтлагийн "Хэмнэл нэрэгч" тоглолт болно

Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг Люмино хамтлаг бие даасан тоглолтоо энэ сарын 21 нд хийхээр болжээ. Тэдний энэхүү тоглолт 9 жилийн дараа зохиогдож байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд байгуулагдсанаасхойш одоог хүртэл хип хоп урлагийг Монголд таниулж яваа хамгийн нэр нөлөө бүхий хамтлагийн нэг билээ. Ингээд Lumino хамтлагийг сонсогч залуусдаа тэдний үе үеийн хэмнэлийг нэгэн дор мэдрэх "Хэмнэл нэрэгч" тоглолтонд хүрэлцэн ирж хэмнэл мэдрэхийг урьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ