12 настай охин IQ сорилоор дээд амжилт тогтоолоо

Лондонд амьдардаг Николь Варр хэмээх 12 настай охин IQ сорилоор 162 оноо авч дээд амжилт тогтоосон тухай Mashable вэб сайт мэдээлжээ. Судлаачид 140-өөс дээш IQ оноотой хүмүүсийг “суут ухаантан” гэж үздэг. Тэрээр алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн, Стивен Хокинг нараас хоёроор илүү оноо авсан байна.
Николь охин хичээлдээ шамдан суралцаж ахлах сургуулиа үеийнхнээсээ хэдэн жилийн өмнө дүүргэних сургуульд суралцахаар төлөвлөж байгаа аж. IQ сорил авдаг нэр хүндтэй байгууллагууд ч Николийн оюуны чадамжийг хүлээн зөвшөөрсөн байна.
Сонирхуулахадөнөөг хүртэл насанд хүрсэн суутнууд дээд тал 161 оноо авч байсан тул хүүхдүүдийг үүнээс дээш оноо авах боломжгүй гэж үзэж байсан юм. Тиймээс Николийн тогтоосон амжилт туйлын ховор тохиолдол гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тэдний үзэж буйгаар дэлхийн нийт хүн амын ердөө нэг хувь нь ийм хэмжээний оюуны чадамжтай байдаг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ