Тэрхийн цагаан нууранд гурван хүн осолдож нас баржээ

Долдугаар сарын 4-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар Тэрхийн цагаан нууранд гэр бүлээрээ завьтай зугаалж явсан долоонхүний завь хөмөрсөн харамсалтай хэрэг гарчээ. Завь хөмрөх үед аврах хантааз өмссөн дөрвөниргэн эсэн мэнд гарсан байна. Харин аврах хантааз өмсөөгүй иргэн Б /21 настай, эрэгтэй/, Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нар усанд живжээ.
Завь хөмөрч, хүмүүс осолдсон талаар Архангай аймгийнОнцгой байдлын газарт мэдэгдэж, найманалбан хаагч, хоёр завь, хоёр автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар усанд живсэн хоёр хүний цогцсыг олжээ. Харин 21 настай залуугийн цогцос өнөө хэр олдоогүй учир хүч нэмэгдүүлэн, аврах тусгай албаны долоон албан хаагчнэмж очин ажиллаж буй ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ