Ер бусын үйлчилгээ үзүүлэгчид
Бизнес гэдэг бодит бараа таваар гэж та бодож байна уу. Тэгвэл эрэлт байгаа ямар ч салбарт бизнес эрхэлж болдгийн жишээ бол доорхүйлчилгээнүүд. Өнөөдөр та хүссэнээ захиалаад авах боломжтой болсоор байна.Ингээд дэлхий дээр байдаг ер бусын үйлчилгээ эрхлэгчдийн талаарх мэдээллийн сонирхоорой.
“Уучлал хүсэх” Япон үйлчилгээ
Уучлал хүснэ гэдэг амаргүй зүйл шүү. Ялангуяа нэр төрөө эрхэмлэж дээдэлдэг япончуудын хувьд хамгийн хүнд давааны нэг бол уучлал хүсэх.Тэгвэл Японыт таны өмнөөс уучлал хүсэх үйлчилгээ үзүүлдэг компани нэг биш байдаг гэнэ.Энэ компанийн ажилчид таны өмнөөс хэнээс ч ямар ч төрлийн уучлал гуйж чаддаг.Мэдээж, төлбөртэйгээр шүү дээ.Хэрвээ таны өмнөөс утсаар уучлал хүсэх бол 96 ам.доллар,биеэр уучлал хүсэх бол 240 ам.долларын төлбөр авдаг.
Унаанд бөөлжис нь цутгадаг хүмүүст зориулсан автобус
Хэрвээ уртаас урт аянд автобусаар явах хэрэгтэй болбол та бөөлжис цутгахаас сэргийлдэг үйлчилгээтэй автобус сонгож болно. АНУ-ын зарим мужид ийм автобус тусгайлан үйлчилдэг. Төлбөр мөнгөний хувьд багагүй үнэтэй ч бөөлжихөөс сэргийлэх элдэв төрлийн эм бэлдмэл, уут, тосгуур гээд бүх зүйл энэ автобусанд бий.
Түрээсийн гөлөг
Юта мужид хөөрхөн зөөлхөн үстэй гөлгийг та цагийн 15 ам.доллараар түрээслэж болно.Компани таны түрээслэхийг хүссэн гөлөгийг хаягаар чинь хүргээд л өгнө. Үйлчилгээний гол зорилго нь мэдээж дөрвөн хөлт андыг шинэ гэр бүлтэй болгох. Түрээсээр гөлөг авсан үйлчлүүлэгчдийн ихэнх нь түүнийг гэр бүлийнхээ нэг гишүүн болгохыг хүсдэг гэнэ.
Папараццидах үйлчилгээ
Та өөрийгөө хэзээ нэгэн цагт нэр хүндтэй болно гэж итгэдэг үү.Тэгвэл та 500 ам.доллараар өөрийгөө нэр алдартай нэгэн болж гэж мэдрэх юм. «Celeb 4 a Day» буюу “Нэг өдөр л нэр алдартай” гэх нэртэй нэгэн комани танд папарацциуд болон фанатуудыг санал болгоно.Таны хөлслөж авсан хүмүүс гудамжинд таныг бишрэн хашгирч гарын үсэг хүсч, харин папарацциудэнд тэндээс зураг аваад.Нью-Йорк, Лос-Анжелес, Сан-Францискод энэ үйлчилгээг танд санал болгоно.
Дуудлагаар ирдэг одой эр
Та мартагдашгүй үдэшлэг хийхийг хүсч байна уу.Хэрвээ та АНУ, Англи, Канадад амьдардаг болбяцхан одойчуудыг үдэшлэгтээ урьж, тэд та бүхнийг хөгжөөж баясгах үүрэг гүйцэтгэнэ.
Түрээсийн эмээ
Австралийн “ Түрээсийн эмээ” компани янз бүрийн бүхий л мэдлэг мэдээлэл мэргэжилтэй эмээг танд түрээслэхийг санал болгоно.Төлбөрийг цагаар тооцдог.Эмээгийн гарын амтат бялуу за тэгээд сайхан түүх гээд та өөрт хэрэгтэй эмээгээ түрээслэж болох гэнэ шүү.
Өөрийнх нь чандраар хөрөг бүтээх үйлчилгээ
Виржинийн нэгэн компани таны нас барсан төрөл төрөгсдийн чандраар нь хөргийг нь урлаж өгдөг байна.127 ам.доллараар та хүсвэл аавынхаа чандрыг хөрөг болгоод хадгалж болох нь.
Түрээсийн тахиа
Австралийн нэгэн компани танд гэрийн тэжээмэл амьтан түрээслэхийг санал болгоно. Гэхдээ тэр амьтан нь тахиа. Компанийн уриа нь “ Хэрвээ та тахиаг буцааж өгч байгаа бол түрээслэлээ гэж бод. Харин үлдээхээр шийдсэн бол худалдаж авсан гэж бодъё”
Цаазын ял сонссон ялтанд сүүлчийн хоол хүргэх үйлчилгээ
“Сүүлийн хоол” компани Торонтод байрладаг.Тэдцаазын ял авсан гэмт хэрэгтний сүүлчийн хоолны захиалгыг авдаг.Хоолыг дагалдан хэрэгтнийг дууриалган хийсэн цаасан баг болоод диск хүргэлтээр очдог. Ямар санагдаж байна. Үнэхээр хачин үйлчилгээ байна уу.
Түрээсийн анд
“RentAFriend” нэртэй сайтынхан танд хэрэгтэй байгаа найзыг чинь түрээсээр санал болгодог. Олон нийтийн арга хэмжээнд зориулж, таны найз нөхдийг хөгжөөх, за тэгээд өөр ямарнэгэн тохиолдолд шаардлагатай байгаа найдаа цагинй 10 ам.доллараар түрээслээрэй. Тус сайт 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Гадаадын иргэнийг түрээслэх үйлчилгээ
Японын нэгэн компани өөрийнхөө үйлчлүүлэгчдадгадаадын иргэнийг түрээсээр авахыг санал болгодог. Хэрвээ та сайн ажил хайж байгаа эсвэл гадаадын оюутан бол энэ компанид хандаж болох нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ