Ааваа, хүү нь компаниа санхүүгийн хүнд байдалд оруулчихлаа
Төрийн захиалгат ажил үйлчилгээ хийсэн ААН-үүдэдөгөх ёстой мөнгийг нь өгөхгүй, түүнийгээ хөлдөөсөн, царцаасан зэрэг янз бүрээр нэрлэж хойшлуулж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр Засгийн газрын 2015 оны 282 дугаар тогтоол гарсан билээ. Уг тогтоолын хүрээнд Монгол Улсын 2008-2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан 280 гаруй төсөл, арга хэмжээний ажлын 160 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтыг векселиэр баталгаажуулахаар шийдвэрлэсэн юм.
Эл шийдвэрийн дагуу өнгөрөгч долоодугаар сарын 30-ны өдрөөс эхлэн энэ сарын 04 буюу өчигдрийн байдлаар нийт 81 аж ахуйн нэгжийн Векселийг бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдлийг хүргүүлээд байсан.
Гэвч өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2015 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тогтоолы дагуу Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд санхүүжилт гаргахгүй байх арга хэмжээ авахыг Засгийн газартдаалгасан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн санал, дүгнэлт гарах хүртэлх хугацаагаар Вексельбичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Түүнчлэн Векселиэ бичүүлж мөнгөө авахад бэлэн ААН-үүдэд санхүүжилт олгохыг ажлыг ч мөн адил тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ