Ж.Батзандан гишүүн Эрчим хүчний зөвлөх инженерүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын талаар Монголын Эрчим Хүчний салбарын зөвлөх инженер, эрдэмтэдтэй уулзан санал солилцлоо.
Ж.Батзандан гишүүн хэлэхдээ, Монгол Улсын төв, өмнөд бүсийг эрчим хүчээр хангах олон жил яригдсан ТЭЦ-5, Багануурын цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцуудын ажил ид өрнөж, бэлтгэлээ хангаж байна.
Үүний зэрэгцээ нар, салхины эх үүсвэрээр станц барих ажлыг концессоор барих яриа хэлцэл хийгдэж эхэлсэн нь эрчим хүчний салбарт томоохон дэвшил авчирна гэж найдаж байгаагаа дурдлаа.
Харин Монголын инженерүүдийн ухааны үндэсний академийн гишүүн, доктор, зөвлөх инженер Н.Нэргүй “Манай эрчим хүчний салбарын бүтэц үндсэндээ нүүрс ашиглаж дулаан цахилгаан үйлдвэрлэх нь 96 хувийг эзэлж байгаа. Харин сэргээгдэх эрчим хүч буюу ус, нар, салхинаас эрчим хүч гаргаж авах нь хоёр хувь байна. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэх зорилтыг төрөөс баримтлах бодлого гарган ажиллах нь зөв юм” хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ