Даншиг наадмын хүрээнд үнэгүй автобус үйлчилнэ

Маргааш өглөө 06:00-08:00 цагийн хооронд Чингисийн талбайд “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадамд оролцох 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурна. Энэ үеэр Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөлийг айлдах юм. Мөн энэхүү арга хэмжээнд оролцох иргэдэд Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үнэгүй үйлчилгээ үзүүлнэ.

Мөн “Хүй долоон худаг”-т болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС – Хүй долоон худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хугацаатайгаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд сүүлийн автобус 22:30 цагт “Хүй долоон худаг”-аас МУБИС чиглэлд хөдөлнө гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ