“Аав нараа хайрлая, хүндэтгэе”

Монголын Эрэгтэйчүүдийн холбооноос санаачлан 2005 оноос эхлэн “Аавуудын өдөр”-тэй болж энэ жил улс даяар “Аав нараа хайрлая, хүндэтгэе” уриан дор 11 дэх жилдээ тэмдэглэж байна.

Энэ өдөр бол гэр бүлийн өдөр. Аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр. Тийм ч учраас Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран бүх дүүргүүдэд “Хүүхэд хамгаалалд аавуудын оролцоо” гэсэн сэдвээр аав болон хөвгүүдийн дунд хэлэлцүүлгийг амжилттай өрнүүлээд байна.

Түүнчлэн “Аавуудын өдөр” арга хэмжээний хүрээнд Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Мөнхийн залуу нас ахмадын холбоотой хамтран аавуудад зориулсан цэнгүүн зохион байгуулж байгаа бөгөөд тэдний эрүүл мэндийг дэмжих, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ