Жүжигчин Ааяа онигоонд ордоггүйн учир

Хошин урлагийн жүжигчдээс МУГЖ хэмээх цол тэмдгийн түүчээг залгуулсан жүжигчин Ааяа хэзээ ч онигоонд ордоггүй нэгэн гэнэ. Тэрээр дунд сургуулийн сурагч, оюутан ахуй цагтаа эгэл даруухан охин байж. Аливаа зүйлд хэр барагтаа барьц алддагүй болохоор нэрт жүжигчин агсан Жанчивдорж, Дашхүү нар хүртэл Ааяад нэр хоч өгч бардагүй байсан гэдэг.

Унаган хотын охин Алтанцэцэг залуусаас хайрын захиа бишгүйдээ авч байсан ч өндөр, буржгар үстэй, сайхан залуутай гэрлэнэ хэмээн мөрөөдсөөр ханьтайгаа учиржээ. Түүнийг нэг хэсэг урлагаасаа хөндийрч бөө болсон тухай шуугиж байсан ч шинэхэн гавьяат Ааяа бөө болоогүй харин буддын филисофийг шимтэн судалдаг аж. Загварлаг хатагтай Ааяа залуу цагтаа оросын кино оддыг дуурайн өөрөө хувцасаа урладаг байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ