Цочмог цусархаг суулгалтын хам шинж 2.2 дахин өсчээ

Өнөөдөр 10:00 цагийн байдлаар буюу 31 дэх долоо хоногт мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт тууралттай өвчний хам шинж нийт тохиолдлын 64.4 хувийг эзэлж байна.

Цочмог цусархаг суулгалтын хамшинж олон жилийн дунджаас өндөр байгаа бөгөөд 25 дэх долоо хоногоос эхлэн үргэлжлэн ихсэж, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн байна.

ХӨСҮТ-өөс цочмог цусархаг суулгалтын хам шинжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, энэ сарын 10-нд ШУТ-ийн хуралд танилцуулахаар болжээ.

alt

СЭТГЭГДЭЛ БИЧИХ