Монгол ямаачны тухай кино ирэх онд нээлтээ хийнэ

Академийн шагналт, “Биг Херо” хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн Жордан Робертс Монголын тухай тун сонирхолтой инээдмийн кино найруулахаар өнгөрсөн долдугаар сард Канадын Калгари хотноо зураг авалтаа эхэлжээ.

“Газрын зургийг шатаа” нэртэй уг киноны гол дүрд Вера Фармига болон Виржиния Мадсен, “Пигийн амьдрал”-ын гол дүр Сураж Шарма, залуу жүжигчин Якоб Тремблей нар тоглож байна.

Женнифер Энистоны тоглосон “Бялуу” киног бүтээсэн “Cinelou” студи уг бүтээлийг хийж байгаа аж. Тус студийнхэн Калгари хотноо өнгөрсөн сарын эхээр 8-80 насны монголчуудын дунд дүрийн сонгон шалгаруулалт явуулжээ. Энэ сарын 28 хүртэл үргэлжлэх зураг авалт АНУ-ын Охайо мужийн Цинциннати хот болон Монголд болох аж. Кино ирэх онд нээлтээ хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ