Би хэлэх хэрэгтэй юу?
Сайн байцгаана уу? Би 26 настай нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг бүсгүй. Нөхөртэйгөө хамт амьдраад 6 жил болж байна. Би саяхан 3 сарын өмнө санаандгүй урьд нь танидаг байсан залуутайгаа тааралдаад, нөхрөө хуурчихсан. Одоо үнэхээр гэмшиж байна, нөхрөө харах болгондоо өөрийгөө дотроо харааж зүхэж яах гэж яагаад яагаад тэр үед тийм зүйл хийснээ өөрөө ч ойлгохгүй юм. Нөхөртөө хэлэх хэрэгтэй юу эсвэл зүгээр л ингээд тас нуугаад өнгөрөх үү? Хэзээ ч хуурахгүй гэж бодож явдаг байсан ч ийм зүйл болчихсон яаж ч хүссэн цаг хугацааг буцааж болохгүй, нөхрийнхөө өмнө үнэхээр том уучилж болохгүй алдаа хийсэн би яах ёстой вэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ