“Миний дэлгүүр”-ийн лаазалсан загаснаас өт гарчээ

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Дамбадаржаад байрлах Миний захын “Сайра” нэрийн лаазалсан загасыг 1200 төгрөгөөр худалдан автал дотроос нь арзагнасан өт гарч иржээ. Таглаанд нь наалдсан, лаазтай өтнүүдийг дүрсжүүлэх фотоаппарат тухайн иргэнд байгаагүй гэдгээ утсаар хэллээ. Тэрээр энэ тухайгаа дэлгүүрийн худалдагч нарт хэлж, Хорио цээрийн бичгийг нь үзүүлэхийг шаарджээ. Гэтэл 2013 оны дөрөвдүгээр сарын 30-нд 17 тонн “Сайра” нэрийн бүтээгдэхүүн орж ирсэн байсан гэнэ.

Тухайн иргэн өөрийнхөө авсан загасыг орхилоо гэж бодоход цаана нь ганц хоёр ширхэг биш 17 тонн бүтээгдэхүүн орон даяар тараагдсан байгаа гэдэгт санаа нь их зовж байгаа учраас ийнхүү бидэнд хандсан гэдгээ хэлсэн юм. Иргэн М тус дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг бөгөөд тухайн үед захын менежер, зохион байгуулагч нарыг дуудахад “Үйлдвэрлэлийн алдаа байх” гэсэн тайлбарыг өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ