Талийгаач охины суусан таксиг эрэн сурвалжилсаар байна

Үндэсний их баяр наадмын үеэр буюу энэ сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа эргэж ирэлгүйгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн долдугаар сарын 17-ны өдөр галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон юм. Охины ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байгаа.
Тиймээс цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, байцаалтын явцад охины хамгийн сүүлд суусан таксины жолоочийг хайж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл олоогүй байна. Энэ нь хэргийн мөрдөн байцаалт удаашралтай явагдах шалтгаан болж байгаа юм.
Иймээс охины сууж явсан машиныг харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас хүсч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ