Даншиг наадам-хүрээ цам" шашин, соёлын наадмын өнөөдрийн хөтөлбөр

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагтнаймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.Даншиг наадам- хүрээ цам үйл ажиллагааны шашны олон зан үйл нь тус бүртээ утга учиртай байдаг. Тухалбал бурхдын хүч чадал дүрсэнд ургасан нь Очирваань бурхан гэдэг. Энэ нь Монголыг даасан бурхан гэдгийг бурхны шашин төлөөллүүд тайлбарлаж байна. Даншиг наадам нь зуу орчим жил бараг бүдгэрээд байсан үйл явдал. Манайд 1639 онд анх даншиг наадам зохион байгуулагдаж зуу зуун жилээр яригдах их түүхийг агуулж байдаг. Төрийн болон шашны мөн Монголчуудын өв уламжлал ёс заншил тэр чигээрээ даншиг наадамд шингэж үлдсэн байдаг байна. Даншиг наадам-хүрээ цам шашин соёлын уг наадамыг түүхчид, шашныхан хамтран тухайн үед даншиг наадамд ямар хөтөлбөр багтдаг байсныг сэргээж байгаа аж. Наймдугаар сарын 5, 6, 7-нд Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурж, цам харайсан бол 8-ны өглөөний 06 –цагаас Даншиг наадам хүрээ цамд оролцох 500 орчим лам хуврагууд нийслэлийн иргэд сүсэгтэн олонд зориулж Чингисийн талбайд ном айлдлаа. Харин наймдугаар сарын 09-ний өдөрХүй долоон худагт тэмдэглэж буй наадмын хөтөлбөрийг танилцуулъя.

08:00-20:00 цагт: Аялал жуулчлалын үзэсгэлэн

08:00-08:30 цагт: Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр-Цамын талбайд/

08:00-08:30 цагт: Суудал барих /Цамын талбайд/

08:30-09:00 цагт: Маани татах /тусгай хөтөлбөрөөр-Цамын талбайд/

09:00-15:00 цагт: Цам харайх /тусгай хөтөлбөрөөр-Цамын талбайд/

09:00-12:00 цагт: Их насны морьдын уралдаан

10:00-13:00 цагт: Жороо морины уралдаан

12:00- 14:00 цагт: Үндэсний сурын харвааны адаг өрөг /Сурын талбайд/

15:00-16:00 цагт:Хүчит бөхийн барилдаан дөрвийн даваа

15:00-15:30 цагт: Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Даншигийн цолны болзол хангасан сур харваачдад Даншигийн цол олгож, үнэмлэх гардуулна. /Сурын талбайд/

16:20-17:00цагт: Хүчит бөхийн барилдаан Тавын даваа /Бөхийн талбайд/

17:20-18:00 цагт:Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа /Бөхийн талбайд/

18:00-18:20 цагт:Даншигийн начин цол олгож, үнэмлэх гардуулна. /Бөхийн талбайд/

18:20-18:40 цагт:Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа /Бөхийн талбайд/

18:30-19:00 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

19:00-19:20 цагт: Хүчит бөхийн барилдааны Наймын даваа /Бөхийн талбайд/

19:30-20:00 цагт: Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр- Цамын талбайд/

20:00-20:20 цагт: Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Даншигийн арслан, заан цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. /Цамын талбайд/

20:20 цагт: “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа /Цамын талбайд/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ