МҮЭХ амлалтаа биелүүлэхийг хатуу шаардах болно

МҮЭХ-ноос Засгийн газар болон Хөдөлмөрийн сайдаас амлалтаа биелүүлэхийг шаардана хэмээн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, шинээр сэлбэгдэн ажиллах Засгийн газраас үйлдвэрчний эвлэл хүлээсэн үүргээ биелүүлэхийг урьдын адил хатуу шаардах болно гэв.

2015 оны нэгдүгээр сард байгуулсан хөдөлмөрийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дагуу засгийн газар ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж хамгаалах зэрэг олон үүргийг хүлээсэн ч өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй хойшлуулсаар байна хэмээн тэд үзэж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд МҮЭХ, түүний олон мянган гишүүдийн зүгээс Засгийн газрыг хүлээсэн үүргээ цаг алдалгүй биелүүлэхийг удаа дараа шаардсаар иржээ. Удахгүй бүрэлдэх Засгийн газар, Хөдөлмөрийн сайдаас амласнаа биелүүлж, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг засгийн газар болж ажиллахыг нэхэл хатуу шаардан ажиллахаа тэд ийнхүү дахин сануулж байгаагаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ