Цэцэрлэгийн эрхлэгч нарт сануулга өглөө

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хариуцлага тооцох тухай захирамж гаргажээ. Үүнд,
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэнЗАХИРАМЖЛАХ нь: Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан улирлын төсвийн гүйцэтгэлийг хуулийн хугацаанд шилэн дансны цэст байршуулаагүй Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Лхагважид, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунаад сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсугай” гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ