Улаанбаатарт 32 хэм дулаан

Малчид, тариаланч, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр говь талын нутгаар халж, баруун болон төвийн нутгаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.

2015 оны 08 дугаар сарын 10-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшиж, зүүн хагаст багавтар үүлтэй.Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, Говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 31-36 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр.
31-33 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ