МАХН-д мөнгө хэрэгтэй байна

Өчигдөрхөн МАН-ыг засгаас гаргах тогтоолын төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж дэмжсэнээр МАН баяртай болсон. Ингэснээр Ардчилсан намтай хамтран үргэлжлүүлж тоглох хамгийн гол хүч бол Шударга ёс эвсэл буюу тэр дундаа МАХН юм.Ардчилсан намд өршөөлийн хууль гаргаж МАХН-ынхаа дарга Н.Энхбаярыг улс төрийн тоглолтоо эрх чөлөөтэй хийх боломж олгохыг шаардсан гэх энэ намынханаас, алтан загасны эмгэний үлгэр эхлэх шинжтэй.Шадар сайдын суудлаас эхлээд шантаажлах албан ёсны эрх нь нээгдээд байгаа МАХН -д яг одоо мөнгө хэрэгтэй байгаа гэнэ. МАХН-ын нөхөд намаа удирдаж байгаа Шийлэг даргаа намынхаа цагаан байрны тогны мөнгийг төлж чадахгүй хэдэн сараар нь луу унжиж байгаа тухай ам уралдан ярьж эхэлжээ. Харин МАХН үнэхээр хямарсан уу эсвэл хямарсан дүр үзүүлж байна уу гэдгийг жирийн гишүүд дэмжигчид нь тэр болгон мэдэхгүй. Ямартай ч тэд яг одоо МАХН-д намын байрны хэдэн сарын тогны , бас бус мөнгө хэрэгтэй байна хэмээн шаардаж эхэлжээ.Ер нь улс төрөө дагаад тэрүү МАХН-н нөхөд , дээр дооргүй олон зүйлийг хүсэмжлэн нэхэж эхлэх уур амьсгалын өөрчлөлтөд орсон бололтой.

Р.Шумуул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ