Oйрын өдрүүдэд халууны хэм буурахгүй нь

Халууны хэм буурахгүй нь
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс харахад ойрын өдрүүдэд нийслэл хот болон нийт нутгаар халууны хэм буурахгүй нь.
Ойрын өдрүүдийн хамгийн халуун өдөр нь өнөөдөр тохиож байгаа бөгөөд Улаанбаатар хот орчимд 31-33 градус хүрч халж байна. Маргааш 30 хэм, нөгөөдөр 29 хэм гэхчилэн ойрын өдрүүдэд нийслэлд халуун хэм буурахгүй юм байна. Харин наймдугаар сарын 13-ны пүрэв гаригт бороо орж,их халуун бага зэрэг буурч, 25 хэм болох ажээ.
Монгол орны хамгийн халуун цэг Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнөөдөр 35 хэм хүрч халж байгаа. Маргааш, нөгөөдөртөө 34 хэмийн халуун байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээнээс харж болохоор байна.Эх орны өмнөд хил Замын-Үүдийг зорих хүмүүсийн хувьд сануулахад энэ долоо хоногтоо 30 хэмээс буухгүй их халуун тэнд нүүрлэж байгаа юм байна. Замын-Үүдэд долоо хоногийн эхний гурван өдөр 34-36 хэм хүрч халах бол наймдугаар сарын 13,14-ний өдрүүдэд 30 хэмийн халуун байх ажээ.
Тиймээсалба, амины ажлаар хол ойрд зорчиж буй хүмүүс нарших, наранд цохиулахаас сэрэмжлэхийн дээр зүрх, судасны өвчтэй хүмүүс, өндөр настнууддаа анхаарал хандуулахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.Маргааш, нөгөөдөртөө 34 хэмийн халуун байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ