Нэг голомтоос хүний боом өвчний 2 тохиолдол бүртгэгдлээ
Тарваган тахал өвчний сэжигтэй дуудлага:
Өвчтөн “О” 25 настай, эмэгтэй, Говь-Алтай аймгийн Бигэр суманд наймдугаар сарын 4-ний өдөр тарваганы мах идсэн. Өвчтөнөөс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч илрээгүй тул “тарваган тахал өвчний сэжигтэй” оношийг үгүйсгэж, сумын Засаг даргын 193 тоот захирамжаар хөл хорионы хязгаарлалтын дэглэмийн цуцалсан байна.
Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:
Өвчтөн “Н” 19 настай, эрэгтэй. Оюутан. Хэнтий аймгийн Баян-Адрага суманд амарч байхдаа наймдугаар сарын 4-нд зүүн гарын бугалганы дотор талын дунд хэсэгт улайж хавдан цэврүүтэж, сумын эмнэлэгт, наймдугаар сарын 6-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан. Хэсэг газрын үзлэгээр зүүн гарын бугуйнаас тохой хүртэл хатуу хавантай, арьс улайсан, шууны урд хэсэгт 2-3 см орчим хатуу хар тавтай, эмзэглэлгүй. Өвчтөн одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Өвчтөнөөс сорьц цуглуулан ЗӨСҮТ-д шинжлэхэд шархны арчдаснаас боомын нянгийн хорын плазмидийн ген тодорхойлогдсон ба нян судлалын шинжилгээ үргэлжилж байна.
Өвчтөн “Н”-ийн зүүн гарын шууны дотор талын шархны зураг
Өвчтөн “Н”-ийн голомтын судалгааг хийх явцад өвчтний аав “Г” 44 настай, эрэгтэй, боом өвчний сэжигтэй өвчилсөн байж болзошгүйг илрүүлж, Баян-Адрага сумын эмнэлэгт тусгаарласан байна. Хэсэг газрын үзлэгээр зүүн гарын ядам хуруун дээр 2х5 см хэмжээтэй хар тав бүхий шархтай, эмзэглэлгүй. Өвчтнөөс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан Хэнтий аймгийн ЗӨСТ-д шинжилж байна.
Одоогоор халдварын эх уурхайг бүрэн баталгаажуулах, 1 голомтоос хүний өвчний 2 тохиолдол бүртгэгдсэн, малын өвчлөл гарч байгаа тул эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ