Анжелина Жоли хуримандаа ямар даашинз өмсөх вэ

Анжелина Жоли хоёр хөхөө авахуулах зоригтой шийдвэр гаргаснаараа хөхний хорт хавдар тусах 87 хувийн магадлалыг таван хувь болгон өөрчилж чадсан. Бие нь хүнд байсан ч гэсэн Холливудын хамгийн сайхан ээж болох түүний уран бүтээлийн ажил зогссонгүй, харин ч улам шаргуу ажиллаж байгаа юм. Дисней компанийн "Maleficent" киноны нээлт нь хойшлогдож, ирэх зуны сүүлээр нээгдэхээр болсон байна. Мөн "Unbroken" хэмээх киног найруулж тавих гэж байна. Харин Брэд Питт, Жоли нарын гэрлэлт хойшилж магадгүй болжээ. Тэдний хуримын төлөвлөгөөнд ямар өөрчлөлт гарах бол гэж хүн бүр сонирхож байгаа бөгөөд хуримын ёслолоо улам сүртэй хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Хөхөө авахуулсан нь хуримын ёслолыг цуцлах шалтгаан болохгүй ч гэсэн олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй болжээ. Дэлхийн хамгийн алдартай хамгийн төгс эмэгтэй хуримын ёслол дээрээ ямар даашинз өмсөх вэ гэдэг нь маш чухал асуудал болон хувирчээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ