Тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 22, 29-ны бямба гаригт тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд, 23, 30-ны ням гаригт сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм байна. Дашрамд, дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах эсэхийг иргэдээс санал асуулга авч шийдэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ