Н.Цэвэгнямд элчин сайд хүндэтгэл үзүүллээ

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгнямыгхүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ, “Анх 1992 онд Японд очсон Монголын бөхчүүдээсКёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн удаан барилдсан. Кёкүтэнхо тэвчээртэйгээр хичээвэл нэг өдөр амжилт гаргаж болдог гэдгийг Япончуудад харуулсан.
Тиймээс япончуудын дунд маш их нэр хүндтэй. Түүнээс гадна хүний хувьд сайхан хүн. Японы сүмогийн ертөнцөд амжилттай барилдаж Монголын бөхчүүдийн суурийг нь тавьж өгснөөс гадна Монгол-Японы спортын харилцаанд төдийгүй монголын талаарх япончуудын сонирхлыг татсан. Тиймээс өнөөдөр энэ уулзалтыг хийж байна” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ