Малчид, тариаланчдад мэргэжил, арга зүйн сургалт явуулна

Малчид, тариаланчдад мэргэжил, арга зүйн сургалтыг Хүнс, хөдөө аж ахуйн яам КОПИА-Монгол Төвтэй хамтран явуулна. Үйлдвэрлэгчдийн тогтвортой орлогыг бий болгох, техник, технологийн зөвлөгөө өгөх, сургалт, мэдээ мэдээллээр тогтмол хангах, үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн туршлагыг тохиромжтой бүс нутгуудад нэвтрүүлэх түүнчлэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, малчид, тариаланчдыгдэмжин, мэргэжлийн арга зүйгээр хангах аж.

Хүнс, хөдөө аж ахуйн яам, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвхамтран 2015-2017 онд“Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ ажлын хүрээнд дээрх сургалтыг хийх юм.

Гурван жилийн хугацаандгазар тариалан, мал аж ахуй, хүнсний чиглэлээр 20 гаруй сургалт хийж,21 аймгийн 900 гаруй хүнийг хамруулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм байна.

Өнөө үед ХАА-н бүхий л салбартшинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх үйлчилгээг идэвхижүүлэх шаардлагатай байгаа юм. Ялангуяабага талбай, цөөн мал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд га-гийн ургац, нэг малаас авах ашиг шимийгнэмэгдүүлэх, хуучин арга барил, хандлагаа өөрчлөх,сэтгэл зүйн өөрчлөлт хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулан, тэдэнд сургалт зохион байгуулж, үйлдвэрлэл дээр нь ажиллуулах, танилцуулах байдлаар явуулахнь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ