Туул голоос эрэгтэй хүний цогцос олджээ

Туул голын уснаас цогцос олджээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийнхэн өчигдөр 14.30 цагийн үед Маршалын гүүрээс нэг км орчим зайд олсон байна.Талийгаач нь 55-60 орчим насны эрэгтэй хүн байжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хоёрдугаар хэлтэст талийгаачийн хэн болох, үхлийн шалтгааны тогтоохоор ажиллаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ