ОУХМ Ц.Мөнхзул олимпийн эрхээ авчээ

"Дэлхийн цом"-ын тэмцээнээс ОУХМ Ц.Мөнхзул РИО-2016 олимпийн эрхээ авчээ.

Тэрбээр Азербайжаны Габала хотод болж байгаа буудлагын тэмцээнээс 584 оноогоор финалд шалгарчулмаар хагас финалд 13 оноо авснаар 6-р байр эзлэн олимпийн эрхээ авсан байна.

Рио-2016 олимпийн эрх олгох сүүлчийн "Дэлхийн цом"-д 90 орны 1100 бууч цэц мэргээ сорьж байна. Монголын багийн хувьд Гавьяат тамирин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ч.Нарантуяа нарын 10 тамирчин оролцож байгаа бөгөөд цомын тэмцээн энэ сарын 14-нд дуусна.

Монголын буудлагын тамирчдаас ийнхүү Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул нарын гурван тамирчин 2016 оны олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ