Ц.Мөнхбаяр Өршөөлийн хуулиар суллагдана

Монголын гол мөрнүүдийг хамгаалах хөдөлгөөний тэргүүн, “Гал үндэстэн” холбооны удирдагч Ц.Мөнхбаяр өдгөө шүүхээс авсан ялаа эдэлж суугаа.
Тэгвэл өчигдөр батлагдсан Өршөөлийн хуулиар Ц.Мөнхбаяр нар суллагдах бололтой. Түүнийг суллуулахын төлөө УИХ-ын залуу гишүүд хаалттай дэгээр хуралдсан УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд нэлээдгүй хүчин чармайлт гаргасан гэнэ.
Ямартай ч Ц.Мөнхбаярыг ялласан Эрүүгийн хуулийн зүйл заалтыг өршөөлийн хуульд хамруулж чадсан байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Дэмбэрэл нар жиргэсэн нь олны анхааралд хүрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ