Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулав

Өршөөлийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ өчигдөр хаалттай дэгээр хэлэлцэн, баталсан. Өршөөлийн хууль нь батлагдсан өдрөөсөө буюу өчигдрөөс эхлэн мөрдөгдөж байгаагаараа онцлог юм.

Хуулийг хэрэгжүүлэх Комиссыг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ахлах бөгөөд комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Ц.Оюунгэрэл нар багтжээ.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунбаатар нар хууль хэрэгжүүлэх комиссын бүрэлдэхүүнд Өмгөөлөгчдийн холбоо, ЦЕГ-ын дарга, ХЭҮК-ийн төлөөлөл байх ёстой гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ