Н.Энхбаяр Улаанбаатарт буув

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23.20 цагийн орчимд “Чингис хаан” Олон улсын нисэхбуудалд буулаа. Өршөөлийн хууль батлагдсанаар ерөнхийлөгч асан хамрагдах боломжтой бөгөөд үүгээр ч зогсохгүй түүнийг Шадар сайд болно гэсэн мэдээлэл хүчтэй тархаж байгаа юм. Н.Энхбаярыг намын нөхөд нь болон сэтгүүлчид угтсан юм.

Н.Энхбаяр Монгол буумагцаа өөрийн фэйсбүүк хуудсандаа "Гэртээ ирлээ..." гэсэн пост оруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ