Юаний ханш дахин буурлаа

Хятадын Ардын банк үндэсний валютаа доллартой харьцах ханшийг дахин 1.6 хувиар бууруулж байгаагаа лхагва гарагт мэдэгдсэн байна. Ингэснээр нэг доллар 6.33 юаньтай тэнцэх болжээ. Энэ нь 2012 оны есдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Хятадын Ардын банкны шийдвэрээр юанийн доллартой тэнцэх ханшийг сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээ буюу 1.9 хувиар мягмар гарагт бууруулж, нэг доллартой харьцах юанийн ханш 6.2290 болсон юм.

Юанийн ханшийг тооцоолох "аргачлалыг боловсронгуй тухай" шийдвэрийг гаргахдаа Хятадын гадаад худалдааны эерэг тэнцлийг, мөн бусад орны валюттай харьцах юанийн ханш чангарч байгааг харгалзан үзсэн болно гэж тус улсын Ардын банк мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ